Moody’s: Монгол Улсын татварын шинэчлэл бүтцийн өөрчлөлттэй нүүр тулж байна


Ази, Номхон далайн орнуудад хийгдэж буй татварын шинэчлэл нь төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй ч Засгийн газрууд бүтцийн өөрчлөлтийн асуудалтай тулгарч байгааг “Moody’s” агентлаг онцоллоо. Тухайлбал, “Татварын байгууллагын менежментийг сайжруулж, зардлын үр ашигтай менежмент нэвтрүүлэх арга хэмжээ давхар авахгүй бол татварын бааз сууриа өргөтгөх арга хэмжээ төсөвт эерэг нөлөө үзүүлэхгүй” гэж “Moody’s” агентлагийн дэд Ерөнхийлөгч Уильям Фостер мэдэгдсэн байна. “Moody’s”-ийн тайланд татварын системийн хөгжлөөр хоцорч байгаа Бангладеш, Монгол, Тайланд, Энэтхэг, Камбож зэрэг 11 улсыг хамруулсан аж. Үүнээс “Монгол, Пакистан, Бангладеш улсын хувьд Татварын хуулийн хэрэгжилт, орлого бүрдүүлэлт тааруу, эдийн засгийн бүтэц зэрэг хүчин зүйлүүд нь татварын шинэчлэлийн үр нөлөөг хязгаарлаж байна” гэж дүгнэжээ. Тиймээс “Төсвийн тэнцэл огцом сайжрах төлөв хязгаарлагдмал байна” гэж “Moody’s” үзэж байна.

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн IV шатны үнэлгээг хийхдээ Монгол Улсад бүтцийн өөрчлөлтийн бодлого удаашралтай байгааг Олон Улсын Валютын Сан онцолж байсан юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


June 4, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.