“ERDENE RESOURCE DEVELOPMENT”-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА НИЙЛҮҮЛЭЛТЭЭСЭЭ 64 ХУВИАР ДАВАВ


“Erdene Resource Development” компанийн олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн захиалгад 1248 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож, нийт 6.4 сая ширхэг худалдан авах захиалга ирүүлсэн талаар Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ. Энэ нь олон нийтэд санал болгосон дүнгээс нь 64 хувиар давсан байна.

Монголын Хөрөнгийн биржид давхар бүртгүүлсэн “Erdene Resource Development” нийт хувьцааныхаа 2.7 хувийг буюу нийт 3.89 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож байгаа юм. Тус компанийн хоёрдогч зах зээлийн арилжаа зургаадугаар сарын 18-нд эхэлнэ.

“Erdene Resource Development”-ийн үнэт цаас худалдан авах захиалгуудыг хуваарилалтын төлөвлөгөөний дагуу биелүүлж, тайланг 2018 оны зургаадугаар сарын 14-ний өдөрт багтаан Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлнэ. Санхүүгийн Зохицуулах Хорооноос анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх шийдвэрийг гаргасан үед хөрөнгө оруулагч нар тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны төлбөрийн үлдэгдэл мөнгөн хөрөнгийг буцаан авах эрх үүсэх ажээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


June 15, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.