“АНД ЭНЕРГИ” ХК ЖИЛ БҮР ЦЭВЭР АШГИЙН 5-8 ХУВИЙГ НОГДОЛ АШИГ БОЛГОН ТАРААНА


Монголын Үнэт цаасны биржид бүртгэлтэй, LED гэрэл үйлдвэрлэгч “Анд энерги” компанийн хувьцааны арилжаа зургаадугаар сар гарснаас хойш 9.7 сая төгрөгт хүрээд байна. Тус компанийн хувьцааны ханш IPO 

LED гэрэл үйлдвэрлэгч “Анд энерги” компанийн хувьцааны арилжаа зургаадугаар сар гарснаас хойш 9.7 сая төгрөгт хүрээд байна.Зургийг: mse.mn

хийснээс хойш 30 гаруй хувиар унаж, 40 төгрөг болоод байгаа аж. “Анд энерги” компани өнгөрсөн долоо хоногт шинэ үйлдвэрийн барилгын ажлаа эхлүүлжээ. Хоёр сарын хугацаанд үргэлжилж, энэ оны наймдугаар сард барилгын ажлаа дуусгах төлөвлөгөөтэй байгаа талаараа мэдээлсэн юм. “Анд энерги” компани 2017 оны 11 дүгээр сард IPO гаргаж, олон нийтээс 1.56 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн байна. Төлөвлөгөөнд дурдсанчлан тус компани энэ оны дөрөвдүгээр сард тоног, төхөөрөмж худалдан авах гэрээгээ байгуулсан байна. Ингэснээр цаашид олон улсын стандартад нийцүүлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр 2018-2021 онд дотоодын гэрлийн зах зээлийн таван хувийг хангах зорилго тавин ажиллаж байгааг тус компани онцолж байгаа юм.

Үүнээс гадна “Анд энерги” компани нийт 14 нэр төрлийн 1060 бүтээгдэхүүнийг Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц Төрийн өмчит компанид нийлүүлсэн байна. Тус компани 2017 онд 944.3 сая төгрөгийн борлуулалтын орлого олж, 121.4 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Борлуулалтын орлогын 60.2 хувийг LED гэрэл, гэрэлтүүлгийн үйлдвэрлэлийн орлого эзэлж байгааг тайландаа тусгасан байна. Үлдсэн 39.8 хувийг цахилгаан тоног, төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээ, үйлдвэрлэлийн автоматжуулалтын ажлын орлого бүрдүүлжээ.

Цаашид “Анд энерги” компани жил бүрийн цэвэр ашгийн 5-8 хувийг ногдол ашигт хуваарилахаар болсон байна.

Эх сурвалж:Bloomberg Mongolia


June 20, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.