“FEDEX” КОМПАНИ НЭГЖ ХУВЬЦААНД НОГДОХ АШГАА ӨСГӨЛӨӨ


АНУ-ын хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг “Fedex” компани 2018 оны санхүүгийн жилд нэгж хувьцаанд ногдох ашгаа 17-17.6 ам.доллар байна гэж тооцооллоо. Энэ нь оны эхний таамгаас 3.5 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

Мөн тус компани 2017 оны санхүүгийн жилд 17.3 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, үзүүлэлт нь сайжирчээ. Энэ нь 2017 онд хүргэлтийн компаниуд илгээмжийг хэрэглэгчдийн гэрт шууд хүргэх болсноор салбарын орлого нь 17 хувиар нэмэгдсэнтэй холбоотой аж.

Үүнээс гадна “Fedex” компани үйл ажиллагаагаа тэлэх бодлогын хүрээнд “Boeing” компаниас 6.6 тэрбум ам.доллараар 24 нисэх онгоц худалдан авах хэлцэл хийсэн байна. Үүнд дунд оврын 12, том оврын 12 нисэх онгоц багтаж байгаа ажээ.

Он гарснаас хойш “Fedex” компанийн хувьцааны ханш 3.5 хувиар өссөн нь шинжээчдийн таамгаас 0.2 хувиар давсан үзүүлэлт болж байна.

Эх сурвалж : Bloomberg Mongolia


June 20, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.