АНУ-ЫН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРТ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ НӨЛӨӨЛЖ БАЙНА


АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл нэмэгджээ. Калифорни мужид төвтэй “Attom Data Solutions” байгууллагын АНУ-ын 3000 гаруй хотод явуулсан судалгаагаар, орон сууцны үнэ 2007-2017 оны хооронд дунджаар 7.3 хувиар өссөн дүнтэй гарсан байна. Байгалийн гамшигт өртөх эрсдэл бага бүсүүдэд энэ үзүүлэлт огцом өссөн дүнтэй байгаа бол, харин гамшигт өртөх эрсдэл өндөртэй бүс дэх орон сууцны үнэ буурсан байжээ. Гамшигт өртөх эрсдэлтэй орон сууцуудын дундаж үнэ нь 10 жилийн өмнөхөөс бага болсон аж. Мөн далайн усны түвшин нэмэгдэж буй бүсүүдэд орон сууцны үнэ буурч байгааг Сolorado их сургуулийн эрдэмтэд онцолжээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


June 21, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.