“ХУДАЛДААНЫ ДАЙН”-ААС ҮҮДЭН “DAIMLER”-ИЙН АШГИЙН ТААМАГ БУУРЛАА


Германы автомашин үйлдвэрлэгч “Daimler” компани энэ онд олох ашгийн таамгаа буурууллаа. Хоёрхон сарын өмнө өөдрөг төлөвөө танилцуулж байсан тус компанийн энэхүү шийдвэрт “Худалдааны дайн”-ы эрсдэл нөлөөлжээ.

Тодруулбал , АНУ, БНХАУ-ын харилцан ногдуулахаар төлөвлөж байгаа импортын тариф тус компанийн БНХАУ дахь борлуулалтад сөргөөр нөлөөлнө гэж үзсэн байна. Мөн “Daimler” компани нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг худал мэдүүлсэн асуудлаар 774 мянган автомашинаа эргүүлэн дуудах болсон нь ашиг буурахад нөлөөлж байгаа аж. Он гарснаас хойш тус компанийн хувьцааны ханш 15 хувиар унасан нь Германы бусад автомашин үйлдвэрлэгчидтэй харьцуулахад хамгийн тааруу үзүүлэлтэд тооцогдож байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


June 21, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.