XIAOMI: 6.1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ БОСГОХООР ТӨЛӨВЛӨСӨН


“Xiaomi” компани Хонгконгийн Хөрөнгийн биржид нийт 2.18 тэрбум ширхэг хувьцаа гаргаж, нэг ширхэг хувьцаагаа 17-22 хонгконг доллараар үнэлэхээр төлөвлөсөн талаар эх сурвалж мэдээллээ. Тус компани хувьцаагаа анхдагч зах зээлд арилжиж эхэлснээр 6.1 тэрбум ам.долларын хөрөнгө босгох тооцоо гараад байна.

“Xiaomi”-ийн Mi MIX 2S

“Xiaomi”-ийн хувьцааны захиалга пүрэв гарагаас эхэлнэ. Хөрөнгө оруулагчдын тоонд “CLSA”, “Goldman Sachs”, “Morgan Stanley” банкнууд багтаж байгааг албаныхан мэдээллээ. Хэдий тийм боловч тус компанийн IPO-той холбоотой төлөвлөлтүүд өөрчлөгдөж магадгүй байгаа аж. Одоогоор тус компани албан тайлбар хараахан өгөөгүй байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


June 21, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.