ЗГ: ҮНЭЛГЭЭГ ШИНЭЧИЛСНЭЭР ГАЗАР ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРНО


Засгийн газрын хуралдаанаар газрын үнэлгээний бүс, суурь үнэлгээ, төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоогоод байна. Ингэснээр төвийн, дэд бүтэц сайтай газрын үнэлгээ 2-3 дахин нэмэгдлээ. Учир нь 1997 онд батлагдсан тогтоолоор нийслэлийн хэмжээнд газар ашиглалтын зориулалтаас хамаарахгүй нэг га газрыг 440 сая төгрөг гэсэн нэг суурь үнэтэй байжээ.

Үнэлгээг шинэчлэхдээ Улаанбаатар хотыг 16 бүсэд хуваарилсан байна. Харин газрын үнэлгээг зорилгоос нь хамаарч 17 янзаар тогтоожээ. Тухайлбал, Улаанбаатар хотын худалдаа, бүх төрлийн үйлчилгээний нэг га газрын үнэлгээ 190 сая төгрөгөөс нэг тэрбум 280 сая төгрөг хүртэл хэлбэлзэж байна. Хөдөө аж ахуйгаас бусад бүх төрлийн үйлдвэрлэлийн зориулалттай нэг га газар 76 саяас нэг тэрбум 480 сая төгрөг хүртэл үнэлгээтэй болжээ. Үнэлгээг шинэчилснээр газар эдийн засгийн эргэлтэд орж, суурь үнэлгээ, төлбөрийн хувь, хэмжээ ч зах зээлийн өнөөгийн нөхцөлдөө тохирох боломж бүрдэж байна гэж Засгийн газраас мэдээллээ.

22 жилийн дараа шинэчлэгдэж байгаа үнэлгээг ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхлэх юм байна.

Барилга, Хот байгуулалтын сайд Х.Баделхан

Эх Сурвалж: Bloomberg Mongolia


June 22, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.