САНГИЙН ЯАМ: “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ


Зүүн Хойд Азийн бүс нутгийн “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн хүрээнд экспорт-импортын банкнууд Монголын дэд бүтцийн төслүүдэд хамтран ажиллах боломжийг зөвшилцөж, саналуудаа илэрхийллээ.

2018 онд хувьд экспорт-импортын банкнууд 20 гаруй сая ам.долларын санхүүжилтийн гэрээ байгуулаад байгаа талаар Сангийн яам мэдээлсэн. Засгийн газар томоохон төслүүдийг хямд эх үүсвэрээр санхүүжүүлэхийн тулд экспорт-импортын банкнууд хамтран ажиллах нь чухал гэж онцлоод байгаа юм. “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн хүрээнд тээвэр, эрчим хүч, худалдаа, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэлд тодорхойлсон байна. Энэ санаачилга хөтөлбөрт Монгол, БНХАУ, ОХУ, БНСУ-ууд багтаж байна

Сангийн дэд сайд Х.Булгантуяа


Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр

Эх Сурвалж: Bloomberg Mongolia


June 22, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.