БНСУ, БНАСАУ эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар уулзалтууд хийнэ


БНСУ, БНАСАУ эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр энэ долоо хоногт хэд хэдэн уулзалт, яриа хэлэлцээ хийхээр товлосон талаар БНСУ-ын Засгийн газар мэдээллээ.

БНСУ-ын Нэгдлийн яамнаас мэдээлснээр талууд энэ мягмар гарагт Панмунжом тосгоны хилийн дагуух төмөр замыг шинэчлэх асуудлаар уулзалт хийнэ. Уулзалт мөн дэд бүтцийн асуудлаар пүрэв гарагт үргэлжлэх юм байна. Харин ирэх лхагва гарагт талуудын дунд цөлжилтын асуудлаарх хамтын ажиллагааг хөгжүүлэх уулзалт болох юм.

Дөрөвдүгээр сарын эцсээр хоёр Солонгосын “Түүхэн уулзалт” болсноос хойш талуудын яриа хэлэлцээ улам гүнзгийрч зөвхөн цэрэг, хүмүүнлэгийн асуудлаар хязгаарлагдахгүй өргөн цар хүрээг хамарч байгааг ажиглагчид онцолж байгаа юм. Түүнчлэн Трамп-Кимийн уулзалтаар өгсөн амлалтуудыг цаг хугацааны хувьд хэрхэн яаж биелүүлэх талаар АНУ-ын талаас БНАСАУ-д тодруулга илгээхээ мэдэгдсэн байна.

“Түүхэн уулзалт”-ын үеэр Ким Чен Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох амлалт өгсөн бол АНУ БНСУ-тай хийх цэргийн сургуулилтаа зогсоохоо мэдэгдсэн юм.

Үүнээс гадна АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео БНАСАУ-д дахин айлчилж магадгүй гэдгээ мэдэгдээд байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


June 27, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.