БНХАУ: Европын Холбоотой худалдааны системээ хамгаалах тохиролцоонд хүрсэн


БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний Эдийн засгийн зөвлөх Лью Хэ “БНХАУ Европын Холбоотой худалдааны системээ хамгаалах тохиролцоонд хүрсэн” гэж мэдэгдлээ. БНХАУ болон Европын Холбоо АНУ-ын протекционист бодлогын улмаас дэлхийн эдийн засаг хямрах эрсдэлтэйг анхааруулсан байна. Мөн худалдааны маргаан даамжирвал БНХАУ Европын улс орнуудтай хийх худалдаагаа тэлэх сонирхолтой байгааг ажиглагчид онцолжээ. Харин АНУ-ын Сангийн яам тус улсын гол салбарууд дахь БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг хязгаарлахаар төлөвлөж байгааг ойрын эх сурвалж мэдээллээ. Үүнд ялангуяа цахилгаан автомашин, робот, сансар судлал зэрэг технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд хамаарах юм байна. Хэдий тийм боловч энэхүү мэдээллийг АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин үгүйсгэж “Зөвхөн БНХАУ биш АНУ-ын технологийг хулгайлахыг оролдож байгаа бүх улс оронд хамаатай” гэжээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


June 27, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.