“Mongolia Еnergy Сorporation”-ийн орлого 2 дахин өслөө


Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Еnergy Сorporation” гуравдугаар сарын 31-нд дуусгавар болсон санхүүгийн жилийн тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд тус компанийн орлого 637.3 сая хонгконг доллар болж өмнөх санхүүгийн жилтэй харьцуулахад ойролцоогоор хоёр дахин өсжээ. Харин алдагдлын хэмжээ 1.3 дахин буурч, 159.9 сая хонгконг доллар болсон байна. Үүнээс гадна энэ оны эцэс гэхэд “Mongolia Еnergy Сorporation” компанийн нүүрсний экспортын хэмжээ өмнөх санхүүгийн жилтэй харьцуулахад буурах төлөвтэй байгаа талаар мэдээлжээ. “Mongolia Energy Corporation” Ховд аймгийн нутагт байрлах Хөшөөтийн уурхайгаас нүүрс олборлож экспортолж байгаа юм.

Тус хувьцааны ханш Хонгконгийн Хөрөнгийн биржид мягмар гарагийн арилжаагаар 0.15 хонгконг доллар болоод байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


June 27, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.