“Dell Technologies” компани “VMware”-ийн 17 тэрбум ам.долларын хувьцааг худалдан авахаар төлөвлөж байна


АНУ-ын “Dell Technologies” компани “VMware” компанийн 17 тэрбум ам.долларын хувьцааг худалдан авахаар төлөвлөж байгааг ойрын эх сурвалж мэдээллээ. Хэлцлээр дамжуулан “Dell Technologies” компани “VMware” компанид шууд оролцоогоо нэмэгдүүлэхээр зорьж байгааг эх сурвалж онцолжээ. “Dell Technologies” компанийн охин компани болох “EMC” нь одоогоор “VMware”-ийн хяналтын багцыг эзэмшдэг аж. Үүлэн тооцоолол, программ хангамжийн үйлчилгээ үзүүлдэг “VMware” компанийн зах зээлийн үнэлгээ 60 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


July 10, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.