Санхүүгийн тайлангаа зарласны дараа Фэйсбүүкийн хувьцаа 24 хувиар унажээ


Лхагва гарагт Фэйсбүүкийн захирал Марк Цукерберг санхүүгийн шинжээчдийн хамт хурал хийсэн юм. Хоёр дахь улирлын санхүүгийн үр дүнгээ зарласны дараа Фэйсбүүкийн хувьцаа 24 хувиар унажээ. Зах зээлийн үнээр тооцвол 148 тэрбум ам.долларыг алдсан юм.

Ирэх жилүүдэд компанийн орлогын өсөлт удаашрах хандлагатай байгааг сонссоны дараа энэхүү үйл явдал болжээ. 2.5 тэрбум хүн Фэйсбүүкийг хэрэглэж байгаа нь хөрөнгө оруулагчдын хувьд хангалтгүй байна. Тус компанийн орлого нь “Wall street”-ийн хүлээлтээс дор байсан аж.

Фэйсбүүкийн орлого 2017 оны энэ үетэй харьцуулахад 31 хувиар өсөж, нэг улиралд 5,1 тэрбум ам.долларыг олсон. 2018 онд 13.2 тэрбум ам.долларын орлого олсон ч, 7.4 тэрбум ам.долларын зардал гаргажээ.

Тус компани олны шүүмжлэлд өртөөд байсан аюулгүй байдал, худал мэдээллийн эсрэг тэмцэх, зар сурталчилгаа тавих зэрэг асуудалд олон тэрбум зарцуулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: gogo.mn


July 27, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.