ОУВС-ГААС ӨРГӨТГӨСӨН САНХҮҮЖИЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТАВ ДАХЬ ШАТНЫ ҮНЭЛГЭЭГ ХИЙЛЭЭ


Жэф Готтлийбээр ахлуулсан Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн ажлын хэсэг 2018
оны 7-р сарын 25-аас 8-р сарын 06-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, 2017 оны 5-р
сарын 24-ний өдөр батлагдсан гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн
хөтөлбөрийн тав дахь үнэлгээний яриа хэлэлцээг хийлээ. Хөтөлбөрийн хүрээнд нийтдээ
314.5054 саяын зээлжих тусгай эрх буюу ойролцоогоор 434.3 сая ам.долларын зээл
олгогдох юм (Хэвлэлийн мэдээлэл №17/193-ийг харна уу).
Энэ удаагийн яриа, хэлэлцээрүүд Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн дэмжлэгтэй
хэрэгжиж буй хөтөлбөрийн хэрэгжилт, дунд хугацааны төлөв болон өрийн тогтвортой
байдал, санхүүгийн тогтолцоог шинэчлэх болон ядуу иргэдийг хамгаалах замаар өсөлтийг
бий болгоход шаардлагатай байгаа бодлогын болон бүтцийн өөрчлөлтүүд зэрэг асуудлын
хүрээнд өрнөлөө.
Ажлын хэсгийн айлчлалыг дүгнэж ноён Готтлийб дараах мэдэгдлийг гаргав. Үүнд:
“Ажлын хэсэг Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн тав дахь шатны үнэлгээг
гүйцэтгэхэд шаардлагатай бодлогын хүрээнд дэх үр дүнтэй яриа, хэлэлцээрүүдийг эрх
баригчидтай хийлээ. Сүүлийн үеийн макро эдийн засгийн гүйцэтгэл эерэг байж, гол
зорилтууд хангагдаж, эдийн засаг сайн сэргэж байгаа боловч тодорхой хэмжээний эмзэг
байдал оршсоор байна.
“Ялангуяа санхүүгийн салбарыг чадавхжуулж, шинэчлэх зорилготой бодлого болон
бүтцийн өөрчлөлтийн хувьд томоохон ахиц ажиглагдсан. Макро эдийн засгийн бодлогын
хүрээнд хэлэлцээрүүд ойрын хугацаанд үргэлжилнэ.
“Ажлын хэсгийг Монгол улсад байх хугацаанд хамтран ажиллаж, бүтээлч яриа хэлэлцээ
өрнүүлэн, зочлон хүндэтгэсэн эрх баригчдад талархал дэвшүүлье.” хэмээжээ.

Эх сурвалж: Монголбанк


August 10, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.