KINCORA COPPER: “ХҮРЭЛ ҮНЭГ” ТАЛБАЙД ЭРДЭСЖИЛТ ӨНДӨРТЭЙ ШИНЭ ХЭСГҮҮДИЙГ ИЛРҮҮЛСЭН


Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Kincora Copper” компани “Хүрэл үнэг” талбайдаа эрдэсжилт өндөртэй шинэ хэсгүүдийг олж илрүүлсэн байна.

Дээрх мэдээлэлтэй зэрэгцээд тус компанийн хувьцааны ханш даваа гарагийн арилжаа хаагдах үед ямар нэгэн өөрчлөлт харагдсангүй, 0.19 канад доллараар арилжигдлаа.

“Хүрэл үнэг” талбайн “West Kasulu” хэсэгт энэхүү шинэ илэрцийг нарийвчлан тогтоохоор өрөмдлөг хийж байгаа аж. “Kincora Copper” компани өмнө нь энэ хэсэгт дөрвөн өрөмдлөг хийсний гурваас нь эрдэсжилтийн илэрц олдож байжээ.

“Энэ хэсэгт өмнө нь өрөмдлөг хийх үед “Kincora Copper”-ийн зах зээлийн үнэлгээ 40-50 сая ам.доллараар хэмжигдэж байсан. Түүнээс хойш энэ төслийн талаарх бидний мэдээлэл хамаагүй сайжирсан. Мөн “Ibex”-тэй хийсэн нэгдэн нийлэх хэлцлийн дүнд “Оюу Толгой-Цагаан суваргын зэсийн бүслүүрт багтаж байгаа энэ орддоо давуу байр сууриа хадгалсаар байна” гэж “Kincora Copper”-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Сэм Спринг мэдэгдлээ.

“Хүрэл үнэг” талбай нь Өмнөговь аймгийн нутагт байрладаг юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


August 28, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.