АНУ, БНХАУ-ЫН ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭНД ТӨДИЙЛӨН АХИЦ ГАРАХГҮЙ БАЙНА


АНУ, БНХАУ худалдааны асуудлаар Бээжин хотноо дунд түвшний хэлэлцээ хийснээс хойш АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хөрөнгө оруулагчдыг тайвшруулж, хоёр талын худалдааны хэлэлцээр байгуулахад томоохон ахиц гарч байгаа гэж мэдэгдэж ирсэн юм. Хэдий тийм боловч бодит байдал эсрэгээрээ байгааг шинжээчид онцолж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр талуудын хэлэлцээнд маш бага ахиц гарсан төдийгүй АНУ, БНХАУ-тай хэлэлцээр байгуулсан ч учир дутагдалтай байхыг үгүйсгэхгүй гэж таамаглажээ. Ялангуяа АНУ олон арван жилийн турш хөндөж ирсэн Оюуны өмчийн хулгайн асуудал шийдвэрлэгдэхгүй үлдэж магадгүй гэж ажиглагчид үзэж байгаа юм байна.

БНХАУ-ын талаас худалдааны ашгаа 2024 он гэхэд “0” болгож бууруулах нөхцөлийг санал болгосон талаар “Bloomberg” өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн юм. Хоёр талын дараагийн уулзалт энэ сарын 30-31-нд товлогдсон бөгөөд энэ үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний эдийн засгийн дээд хэмжээний төлөөлөгч Лю Хэ Вашингтонд айлчлах юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


January 22, 2019
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.