АРД КРЕДИТ ББСБ-ЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХИАЛГА 2 САРЫН 18-ААС ЭХЭЛНЭ


Ард Кредит ББСБ нь Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 01 сарын 09-ны өдрийн 03 тоот тогтоолоор үнэт цаасаа олон нийтэд санал болгон арилжаалах зөвшөөрлийг аваад байгаа ба 2019 оны 02 сарын 18-ны өдрөөс 03 сарын 01-ны өдрийн хооронд анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг авахаар боллоо. Үнэт цаас гаргагч нь өөрийн хувьцааны 25 хувь буюу 70 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож байгаа ба үүний 35 сая ширхэгийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн 35 сая ширхэг хувьцааг олон нийтэд захиалгын бүртгэлийн арга ашиглан 70-аас 85 төгрөгийн хооронд санал болгохоор болсон байна.

Ингэснээр Ард Кредит нь олон нийтэд хувьцаагаа санал болгож буй хоёр дах банк бус санхүүгийн байгууллага болж байгаа ба өмнө нь хувьцаагаа санал болгож байсан ЛэндМН компанитай адил финтек технологид суурилсан барьцаагүй зээл олгох Ард аппликэйшнийг зах зээлд нэвтрүүлээд байна.


January 22, 2019
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.