БНСУ-ЫН ДНБ IV УЛИРАЛД 1 ХУВИАР ӨСӨВ


2018 оны IV улиралд БНСУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх улирлаас нэг хувиар өссөн нь шинжээчдийн таамгаас 0.4 нэгж хувиар давлаа.

Өнгөрсөн улиралд БНСУ-ын экспорт III улирлаас 2.2 хувиар буурсан бол импорт нь 0.6 хувиар өссөн дүнтэй гарсан байна. Тус улсын экспорт буурахад хагас дамжуулагч төхөөрөмжийн эрэлт болон БНХАУ-ын эдийн засгийн удаашрал голлон нөлөөлжээ. Түүнчлэн дэлхийн чип үйлдвэрлэлийн эрэлт энэ оны III улирлаас эхлэн сэргэх хандлагатай байгаа бол БНСУ-ын дотоод эрэлт сэргэх төлөв ажиглагдахгүй байгааг шинжээчид онцолсон байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


January 22, 2019
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.