МОНИНЖБАР: ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛАА ЗАРЛАВ


Жил бүр хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 5 сарын 1-ний дотор хуралдуулдаг билээ.

Тэгвэл МХБ-ийн үнэт цаасны II ангилалд бүртгэлтэй Монинжбар /MSE:MIB/ компани ээлжит хурлаа ирэх 4-р сарын 5-ны өдөр хуралдуулахаар зарлалаа.

Тус хурлаар 2018 оны санхүү болон үйл ажиллагааны үр дүн болон 2019 оны зорилтыг хэлэлцэхээр болсон байна.

Бид өмнө мэдээлж байсанчлан Монинжбар /MSE:MIB/ компани сүүлийн 2 жилд үйл ажиллагаа нь зогсонги байдалтай байсан бөгөөд үүнтэй холбоотойгоор ТУЗ-өөс шинэ Гүйцэтгэх захиралыг 2018 оны 8 сард томилж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилго, төлөвлөгөө гарган ажиллахаа мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Marketinfo


January 22, 2019
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.