“ТҮМЭН ШУВУУТ” ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХИАЛГЫН ХУГАЦААГ 17:00 ЦАГ ХҮРТЭЛ СУНГАЛАА


“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д шинээр бүртгэгдсэн “Түмэн шувуут” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга хүлээн авах хугацааг андеррайтерын компани болох “Голомт Капитал ҮЦК” ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу  2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 1 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал  17:00 цаг хүртэл буюу өмнө зарласан хугацаанаас 2 цагаар сунгахаар боллоо.

1 дүгээр сарын 31-ний өдөр 3 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй захиалгууд Монгол банкны журмын дагуу 16:30 цагаар хязгаарлагдах болохыг анхаарна уу.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж


January 30, 2019
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.