ЮАНИЙН ХАНШ ЧАНГАРЧ, БНХАУ-ЫН ГВАН СҮҮЛИЙН НЭГ ЖИЛД БАЙГААГҮЙГЭЭР ӨСӨВ


БНХАУ-ын гадаад валютын албан нөөц нэгдүгээр сард 15.2 тэрбум ам.доллароор өсөж, 3.08 их наяд ам.доллар хүрсэн талаар тус улсын

Төв банк мэдээллээ. Энэ нь сүүлийн нэг жилийн доторх хамгийн өндөр өсөлт болж байна. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл бол АНУ, БНХАУ-ын худалдааны хэлэлцээнд ахиц гарах найдлага зах зээлд нэмэгдэх хэрээр юанийн ханш чангарсан явдал юм. Хэдий тийм боловч юанийн ханш даваа гарагт сүүлийн нэг жилд байгаагүйгээр огцом унажээ. Ам.долларын эсрэг 0.9 хувиар суларсан нь 2018 оны хоёрдугаар сарын наймнаас хойших хамгийн доод үзүүлэлт болж байна. Өнгөрсөн долоо хоногт Сар шинийн баяр тохиосон тул оншор юанийн арилжаа хийгдээгүй бөгөөд энэ хугацаанд ам.долларын ханш 0.9 хувиар чангарчээ. Баярын өдрүүдийн дараа оншор юань хоёрдугаар сарын нэгнээс хойших анхныхаа арилжааг хийгээд байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


February 12, 2019
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.