“АРД ДААТГАЛ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО


“Ард Даатгал” ХК- ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн №2/19 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 25.27 төгрөг буюу нийт 631.7 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны 3-р сарын 15-ны өдрөөр тогтоож, 2019 оны 6-р сарын 29-ны өдрийн дотор багтаан “ҮЦТХТ” ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар  шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж


February 20, 2019
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.