“ГОВЬ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО


“Говь” ХК-ийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 6.8 /татварын өмнөх дүн/ төгрөг буюу нийт 5,304,765,000 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2018 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгож гаргана. Ногдол ашгийг 2019 оны 4 сарын 25-ны өдрөөс эхлэн компанийн байранд бэлэн мөнгөөр эсвэл хувьцаа эзэмшигчийн хүсэлтийн дагуу харилцах дансанд нь шилжүүлэх зэргээр чирэгдэл багатай арга хэлбэрээр саадгүй олгох бөгөөд 2019 оны эцэст ногдол ашгийн үлдэгдэл тооцоог гарган “ҮЦТХТ” ХХК-д байрших хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны хадгаламжийн дансанд шилжүүлэхээр болсон байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж


February 20, 2019
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.