“ЖУУЛЧИН ДЮТИ ФРИЙ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО


“Жуулчин Дюти Фрий” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн №03/02 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 10,000 төгрөг буюу нийт 653.6 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, 2019 оны 5-р сарын 31-ны өдрөөс эхлэн  компанийн байранд мөнгөн хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж


February 20, 2019
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.