“МАНДАЛ ДААТГАЛ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО


“Мандал Даатгал” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №19/001 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 100 төгрөг буюу нийт 624.3 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, 2019 оны 5-р сарын 01-ны өдрөөс 5-р сарын 31-ний өдрийн хооронд багтаан “ҮЦТХТ” ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар  шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж


February 20, 2019
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.