“МОНГОЛ БАЗАЛЬТ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО.


“Монгол базальт” ХК-ны 2018 оны цэвэр ашиг болох 217.2 сая төгрөг. Үүнээс 56.4 сая төгрөг буюу нэгж хувьцаанд 1 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийг ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд ногдол ашгийг компанийн мөнгөн урсгалын нөхцөлийг харгалзан 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд “ҮЦТХТ” ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болсон байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж


February 20, 2019
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.