“ХҮРД” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО


“Хүрд” ХК-ийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 550 төгрөг буюу нийт 74.4 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, 2019 оны 2-р улиралд багтаан компанийн байранд тарааж үлдсэн мөнгийг “ҮЦТХТ” ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар  шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж


February 20, 2019
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.