“АРД КРЕДИТ ББСБ” ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХИАЛГЫН ХУГАЦААГ 17:00 ЦАГ ХҮРТЭЛ СУНГАЛАА


“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д шинээр бүртгэгдсэн “Ард Кредит ББСБ” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга хүлээн авах хугацааг андеррайтерын компани болох “Ард Капитал групп ҮЦК” ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2019 оны 2 дугаар сарын 28 болон 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд 17:00 цаг хүртэл буюу өмнө зарласан хугацаанаас 2 цагаар сунгахаар боллоо.

Жич: 3 дугаар сарын 1-ний өдөр 3 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй захиалгууд Монгол банкны журмын дагуу 16:30 минутаар хязгаарлагдах болохыг анхаарна уу.


February 28, 2019
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.