“ТАЛЫН ГАЛ” ХК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ


“Талын гал” ХК 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 50 төгрөг буюу нийт 34.7 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгож гаргах бөгөөд ногдол ашгийн төлбөрийг компанийн байранд болон ҮЦТХТ-өөр дамжуулан олгохоор болсон байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж


March 5, 2019
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.