“ДАРХАН СЭЛЭНГИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ХК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА


“Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 03/03 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1 төгрөг 10 мөнгөний ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр, ногдол ашиг төлөх өдрийг  2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр байхаар тус тус тогтоосон байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж


March 6, 2019
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.