“АДУУНЧУЛУУН” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ


“Адуунчулуун” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №19/03 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 130 төгрөг буюу нийт 409.7 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөр тогтоож, 2019 оны 12-р сарын 31-ний өдрийн дотор “ҮЦТХТ” ХХК-д байрших хувьцаа эзэмшигчдийн дансаар дамжуулан олгохоор шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж


March 20, 2019
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.