ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ


Монголын хөрөнгийн бирж 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 9,708,067,758 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны анхдагч зах зээлийн энгийн арилжаа:

“Ард Кредит ББСБ” ХК нийт хувьцааныхаа 25 хувийг олон нийтэд санал болгож 5.2 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн бөгөөд хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны  захиалга  олон нийтэд санал болгосон дүнгээс 3 дахин давж ирсэн юм.

Анхдагч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Д/Д Симбол ҮЦК-ийн нэр Үнийн дүн
1 ARD Ард капитал групп ХХК                        1,678,866,303
2 MNET Ард секюритиз ХХК                        1,615,341,353
3 BDSC БиДиСек ХК                           554,124,261
4 STIN Стандарт инвестмент ХХК                           433,005,588
5 GLMT Голомт Капитал ХХК                           168,063,093

 

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:

Нийт 53 компанийн 9,467,569 ширхэг хувьцаа төгрөгөөр 2,562,326,758  арилжаалагдсан  байна.

Идэвхтэй арилжигдсан хувьцаа:

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг Үнийн дүн
1 ADU ХӨВСГӨЛ АЛТАН ДУУЛГА 1,311,856 1,283,047,665
2 ADB АРД КРЕДИТ ББСБ ХК 5,294,235 475,335,481
3 AIC АРД ДААТГАЛ ХК 291,846 202,399,216
4 APU АПУ 278,639 176,003,098
5 JLT НОГООН ХӨГЖИЛ ҮНДЭСНИЙ НЭГДЭЛ 678,000 101,700,000

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Д/Д Симбол ҮЦК-ИЙН НЭР Үнийн дүн
1 BDSC БиДиСек ХК 2,696,779,168
2 BUMB Бумбат-Алтай ХХК 2,467,431,031
3 MNET Ард секюритиз ХХК 1,700,321,500
4 BZIN Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК 1,604,940,590
5 GLMT Голомт Капитал ХХК 1,396,006,381

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:

3 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрүүдэд  ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 20,600 ширхэг үнэт цаасыг 1,860,741,000 төгрөгөөр арилжсан байна.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:

Симбол Компанийн нэр Тоо ширхэг Үнийн дүн
1 TNGR Тэнгэр капитал ХХК       40,000       3,600,000,000
2 BZIN Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК           900           91,455,000
3 GAUL Гаүли ХХК           300           30,027,000

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,467,825,763,171 төгрөг болсон бол “ТОП 20” индекс 20744.91 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж


March 20, 2019
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.