Mongolia Mining Corporation (HK.0975) компани хувьцаагаа нэгтгэнэ


Хувьцаа нэгтгэх тухай

Mongolia  Mining Corporation  (HK.0975) компани 2019 оны 8 сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хувьцаагаа нэгтгэх шийдвэр гаргасан байна.

Энэхүү шийдвэрийн дагуу тус компанийн одоо байгаа 10 ширхэг хувьцааг шинэ 1 ширхэг хувьцаа болгон нэгтгэх юм.

(Жишээтанд 10000 ширхэг хувьцаатай байсан бол нэгтгэсний дараа 1000  ширхэг хувьцаатай болно)

Хувьцаа нэгтгэхтэй холбоотой тус хувьцааны арилжаалагдах багцын хэмжээнд өөрчлөлт орох юм. Одоогоор тус компанийн хувьцаа 500  ширхэгээр багцлагдаж Хонконгийн Хөрөнгийн биржээр арилжаалагдаж байсан бол цаашид 3’000 ширхэгээр багцлагдана.

Энэхүү шилжилтийг хэрэгжүүлэхийн тулд хэсэг хугацаанд 50 ширхэгээр багцлагдаж 2947 түр кодтой арилжаалагдаж байна.

(ЖишээДээр дурдсанчлан 10000 ширхэг хувьцаатай байсан бол нэгтгэсний дараа 1000 ширхэг хувьцаатай болно. Цаашид 3000 ширхэгээр багцлагдах учраас таны 1000 ширхэг нь сондгойрч байна. Иймд түр хугацаанд 50 ширхэгээр багцлагдаж байх үед та нэмж 2000 хувьцаа худалдан авч нийт 3000 ширхэг болгон тэгшитгэх боломжтой.)

Шийдвэр хэрэгжих хугацаа

08 сарын 22

–          Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болох өдөр

–          Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийг танилцуулна

08 сарын 26

–          Хувьцааг нэгтгэх өдөр (10 ширхэг хувьцааг 1 болгож нэгтгэнэ)

–          500 ширхэгээр арилжаалагдаж байсан хувьцааны багц 50 ширхэгээр багцлагдан 2947 түр код дээр арилжаалагдаж эхэлнэ.

09 сарын 09

–          50 ширхэгээр арилжаалагдаж байсан хувьцааны багц 3000 ширхэгээр багцлагдан арилжаалагдаж эхэлнэ.


August 30, 2019
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.