ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САНГИЙН ЗАХИРЛУУДЫН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН IV ЗААЛТЫН 2019 ОНЫ ЗӨВЛӨЛДӨХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ДҮГНЭВ


ОУВС-аас гишүүн орнуудтайгаа хоёр талын яриа хэлэлцээрийг хийдэг ба ОУВС-ийн ажлын хэсэг тус хэлэлцээрийг хийхээр 2019 оны 6-р сарын 19-өөс 28-ны өдрүүдэд Монгол Улсад ажилласан. Олон Улсын Валютын Сангийн захирлуудын зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаар Дүрмийн IV заалтын дагуу Монгол Улсад хийгдсэн тус зөвлөлдөх  хэлэлцээрийг дүгнэлээ. 

Сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй хөтөлбөртэй уялдуулан Монгол Улсын эдийн засаг сэргэснийг Захирлуудын зөвлөлийн гишүүд таатай дүгнэж байна. Өсөлт эрүүл байж, төсвийн тэнцэл сайжирч, гадаад валютын нөөц өслөө. Гэхдээ өрийн хэмжээ өндөр, түүхий эдийн эрэлтийн өөрчлөлтөөс ихээхэн хамааралтай байгаа тул эдийн засаг гадаад шоконд эмзэг хэвээр байна хэмээн ОУВС-гийн захирлууд тэмдэглэлээ. Мөн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, эмзэг байдлыг бууруулах, өндөр бөгөөд хүртээмжтэй – ногоон өсөлтийг хангахын тулд макро эдийн засгийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх чиглэлд хүчин чармайлтаа үргэлжлүүлэх хэрэгтэй гэдгийг тэд онцлов. Захирлуудын зүгээс өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн 6 дахь шатны үнэлгээг эцэслэх боломжтой болгохын тулд санхүүгийн салбарын шинэчлэлийг дуусгах арга хэмжээ авахыг эрх баригчдад уриалав…

Дараах файлаас ОУВС-гийн мэдээг дэлгэрэнгүй харна уу

 


September 26, 2019
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.