Хувьцааны ногдол ашгийг зөвхөн ҮЦТХТ-р дамжуулан олгодог боллоо


Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралын 28 дугаар тогтоолд хувьцаат компаниуйдын ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох асуудлыг хэлэлцэж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хувьцаат компаниудын ногдол ашгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар зуучлуулан тарааж байхыг нээлттэй хувьцаат компаниудын удирдлагуудад даалгахын зэрэгцээ хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл хүргэх үүргийг брокерийн компаниудад мөн үүрэг болголоо. 

Өмнөх хугацаанд ногдол ашгийг зарим хувьцаат компани ажлын байран дээрээ тарааж байсан ба энэ нь компаниас ногдол ашиг тараах бүрт хувьцаа эзэмшигч тухайн компани дээр очиж авах, зарим тохиолдолд мэдээлэл аваагүйгээс ногдол ашгаа огт аваагүй зэрэг хүндрэл, бэрхшээлтэй байсан. Ногдол ашгийг нэгдсэн байгууллагаар зохион байгуулалттай зуучлуулан тараадаг болсноор тухайн хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийн мөнгөн дүн төвлөрсөн хадгаламж дахь өөрийнх нь дансанд орох, төвлөрөх боломжтой болно.

Тогтоолыг  FRC 28  <– энд дарж харна уу

Энэ тохиолдолд хувьцаа эзэмшигч та ногдол ашгаа авахдаа брокерийн компанид хандан, мөнгө хүсэх өргөдлөө гаргаж өөрийн холбогдох банкны дансандаа шилжүүлэн, хаанаас ч авах боломжтой болох юм.

Санхүүгийн зохицуулах хорооноос энэ асуудлыг нарийвчлан тогтоож өгснөөр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтой бөгөөд уг шийдвэрийг биелүүлж ажиллахыг нийт ХК-ийн удирдлагуудад үүгээр анхааруулж байна.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо


February 7, 2020
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.