АНХНЫ ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС БҮРТГЭГДЛЭЭ


Инвескор актив ТЗК нь автомашины зээл багцалсан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зөвшөөрлийг СЗХ-ноос хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зөвшөөрөл  2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 938 дугаар тогтоол, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/75 тоот тушаалаар “Инвескор актив ТЗК”  ХХК-ийн гаргаж буй доорх нөхцөлтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлдээ бүртгэсэн талаар мэдээлэв.

“Инвескор актив ТЗК”  ХХК нь Инвескор ББСБ /MSE:INV/ болон Микрокредит ББСБ-ийн хамтран байгуулсан компани бөгөөд автомашины зээлээр баталгаажсан дараах нөхцөлтэй үнэт цаасыг хөрөнгийн зах дээр гаргаж байгаа юм.

ҮЦ-ны нэр:                                           Инвескор актив ХБҮЦ
ҮЦ-ны тоо ширхэг:                             10,000 ширхэг
Нэрлэсэн үнэ:                                      400,000 төгрөг
Үнийн дүн:                                           4,000,000,000 төгрөг
Хүү/өгөөжийн хувь хэмжээ:            16.4% /жилийн/
Хугацаа:                                                24 сар
Хүү төлөгдөх хугацаа /давтамж/:    3 сар тутамд

Эх сурвалж: marketinfo.mn   mse.mn    frc.mn 


November 14, 2020
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.