ДЭЛХИЙН БАНКНААС 50,6 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧ ВАКЦИНД ЗАРЦУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА


Манай улс Дэлхийн банканд хандан, 50.6 сая ам.долларын зээл авч, вакцинд зарцуулахаар төлөвлөж байгаа юм байна. Нэг тун вакциныг 2 ам.доллараар нэг хүнд 2 тун хийхээр 4 ам.доллар зарцуулах юм байна. Гэхдээ дэлхий нийт анх удаа КОВИД 19-ийн эсрэг вакцин хэрэглэх тул сөрөг нөлөөг одоооор хэн ч хэлж мэдэхгүй. Иймд хүүхдүүдэд тарилгүй, зөвхөн насанд хүрэгчид тариулна гэж тооцон, зээл хүсжээ. Дэлхийн банкны удирдлагууд хуралдан зээлийн хүсэлтийг шийдвэрлэх аж.

Шинэ вакцин тул хүүхдүүдэд КОВИД-ын вакцин хийхгүй гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдэв.

ЭХ СУРВАЛЖ:  GOGO.MN


November 19, 2020
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.