КОВИД-ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭР


Монгол Улсын Засгийн Газар 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээг танилцууллаа. Үүнд:

  1. Хүүхдийн мөнгийг 100,000₮ хүргэн нэмэгдүүлсэнийг 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл үргэлжлүүлэн олгох;
  2. 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээ хуульд заасан хугацаанд төлөөгүй аж ахуйн нэгж, байгууллагыг алданги, торгуулиас чөлөөлөх;
  3. 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд албан татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй бол алданги, торгуулиас чөлөөлөх;
  4. 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд худалдааны төв, худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь нотлогдсон бол татварын хөнгөлөлт үзүүлэх;
  5. Ипотекийн зээлийн 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацааны үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтээр хойшлуулах;
  6. Банк, банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршооноос олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулан хүүг нэгтгэж тооцох зэргээр нэмэлт дарамт үүсгэхгүйгээр гэрээг өөрчилж хугацааг сунгах
  7. Ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүн экспортлодог аж ахуйн нэгжүүдийг халдвар хамгааллын онцгой дэглэмд шилжүүлж, халдвар, хамгааллын аюулгүй нөхцөл бүрдүүлэх
  8. Хилийн боомтуудыг халдвар хамгааллын онцгой дэглэмд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах, тээврийн жолооч нарыг шинжилгээнд бүрэн хамруулах, боомтуудыг “Ногоон бүс” гэж зарлах, тээвэрлэлтийг дараалал үүсгэхгүй зохион байгуулах
  9. Зээлийн батлан даалтын сан бизнесийг сэргээхэд ажлаа чиглүүлэх, идэвхжүүлэх
  10. Төсвийн захирагч нар хэмнэлтийн горимоо үргэлжлүүлэх;

Уг дурдсан арга хэмжээнүүдээс дүгнэхэд Монгол Улсын Засгийн Газар иргэд, аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн хувьд дэмжих төсвийн нөөц бололцоо байхгүй гэдгээ илтгэв. Харин Монголбанкны зүгээс хэрэглээний зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах, сунгах зохицуулалтыг цаашид хийнэ хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдэв.

ЭХ СУРВАЛЖ:  ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР  , МОНГОЛ БАНК


November 19, 2020
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.