2020.11.20 ӨДРИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ


📌11-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 21,313,086.98 төгрөгийн үнийн дүн бүхий 315,184 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
💹Үүнээс “Талх чихэр” ХК (TCK +13.47%) болон “Бодь Даатгал” ХК (BODI +2.31%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Мандал Даатгал” ХК (MNDL -3.32%) болон “ЛэндМН ББСБ” ХК (LEND -2.80%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн “Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 16,185 ширхэг нэгж эрхийг нийт 1,699,550 төгрөгөөр арилжаалсан байна.
ТOP-20 индекс 0.23 хувиар буурч, 17584.77 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,586,311,080,203.33 төгрөг боллоо.


November 20, 2020
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.