МАКРО ЭДИЙН ЗАСАГ, ВАКЦИН


Монгол Улсын эдийн засгийг 38 их наяд төгрөг гэвэл онцгой байдлын 0 зогсолтын өртөг дунджаар өдөрт 100 тэрбум төгрөг юм. Тиймээс нэн яаралтай вакцинжуулалт хийх замаар ирээдүйн алдагдлыг багасгах нь том хувь нэмэр болно.

Гадаад худалдаа:

Өмнөговь, Орхон аймагт хамгийн өндөр ач холбогдол өгч, уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл олборлолтыг цаг алдалгүй үргэжлүүлэх нь зөв.

Дотоод үйлдвэрлэл:
Дотоодын үйлдвэрлэлийг зогсолтгүй явуулах үүднээс импортын барааг, тэр дундаа үйлдвэрлэлд ашигладаг орцуудыг аль нэг дамжлага дээр зогсоохгүй талаас Гааль, Хилийн байгууллагад илүү ач холбогдол өгч, нөөц төвлөрүүлэх (сүүний тетропак сав г.м) хэрэгтэй.

Импортын хүнс:
Импортын хүнсийг тодорхой хэмжээнд нөөцлөх, импортлогч ААН-үүдийг дэмжих нь зөв.

ГШХО:
Гадаад хөрөнгө оруулалттай компани үйл ажиллагаагаа тэлэх эсвэл үргэлжлүүлэхэд шаардлагатай гаднын ажилчид, хөрөнгө оруулагчдыг гадаадаас оруулж ирэх ажлыг үргэжлүүлэх; улмаар ГШХО-ын орох урсгалыг буулгахгүй байх тал дээр бүхий л арга хэмжээг авах

Гадаад өр:
Гадаад өрийг дахин санхүүжүүлэх. “Номад Бонд” амжилттай хэрэгжсэнтэй адил дахин санхүүжилтийн хугацаа тулж ирэхээс өмнө, өмнөх жишгээр ажиллах. Хэрэв халдварын 2 болон 3 дахь давлагаа улам хүндэрвэл гадаад зах зээлийн орчин өөрчлөгдөж, ЗГ-ын бондын дахин санхүүжүүлэх үед зардал нэмэгдэх эрсдэл бий.

Хүнсний бус, тансаг хэрэглээний импорт:
Хүнсний бус, тансаг хэрэглээний импортод ногдох гаалийн татварыг нэмэх замаар гадаад валютын урсгалыг бууруулах. Ингэхдээ тарифыг ДХБ-д элсэхэд тохиролцсон түвшинд барих. Энэхүү тарифын нэмэгдлийг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэх. Улмаар төсөвт орох татварын хэмжээг нэмэгдүүлнэ.

ААН, байгууллага түвшинд юу хийх вэ?
НДШ нийт (ажилтан, ажил олгогч нийлээд) 17 хувь байгааг бууруулж, өмнө байсан 2 хувийн түвшинд хүргэж хөнгөлөх. Зургаан сарын хугацаанд ААН, иргэнд хүргэх хөнгөлөлт нийлээд 300-400 тэрбум төгрөг, ААН-ийн талаас үзүүлэх нь 150-200 тэрбум төгрөг. Энэхүү хөнгөлөлт хоёр нөлөө үзүүлнэ:
1. Ажлын байрыг хадгалж үлдэх
2. ААН-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн, алдагдлыг бууруулахад нэмэр болно.

ААН-үүдэд олгох зээлийг нэмэх замаар эргэлтийн хөрөнгө дутагдалтай, үйл ажиллагааг жигдрүүлэх болон зээлэх боломжтой ч, зээл олдохгүй байгаа ААН-үүдийг дэмжих. Ингэхдээ ЗГ болон арилжааны банктай хамтарч, банкыг мөнгөжүүлэх замаар ААН-д олгож буй зээлийг нэмэгдүүлэх, ЖДҮ-ийн санд төсвөөс мөнгө хуваарилж, ЖДҮ-ийг голчлон дэмжих, үйлдвэр үйлчилгээний салбарт 100-аас дээш ажилчидтай, төрөөс тендер авдаггүй эсвэл үйлчилгээ үзүүлдэггүй хувийн хэвшлийн компаниудын үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлэхэд Засгийн газраас баталгаа гаргах замаар дэмжих,

Хамгийн хүнд тусч буй бөөний болон жижиглэн худалдаа, тээвэр, агуулахын үйл ажиллагаа, боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг компанидад тулгарч буй бэрхшээлийг тодорхойлж, санхүүгийн бус асуудлыг төрөөс тусгайлан анхаарч, шийдвэрлэх.

Иргэдийн түвшинд:

Хүүхдийн мөнгийг шаардлагатай нөхцөлд үргэжлүүлэн олгох (1 сая 300 мянган иргэнд) • Шаардлагатай нөхцөлд ипотекийн зээлийг дахин хойшлуулах (75 мянган иргэн)

Засгийн Газрын түвшинд:
2020 оны төсвийн гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, боломжит зарлыг хэмнэх. Улмаар 2021 онд зарцуулах орон зайг үлдээх.
2021 оны төсвийн тодотголыг хийх. Тодотголдоо нэн шаардлагагүй бүтээн байгууллалтыг хойшлуулж, эдгээр үүсвэрийг ААН, баялаг бүтээгчдийг дэмжихэд зарцуулах. Хөрөнгө оруулалтыг өнөөдөр эдийн засгийг боомилж буй хамгийн хязгаарлагч хүчин зүйлийг шийдэхэд зориулж дахин өөрчлөх. Урсгал зардалд 2020 онд огцом нэмэгдсэн бараа үйлчилгээний зардлыг бууруулж, эндээс үүссэн эх үүсвэрээр ажлын байрыг хадгалахад, мөн ажилгүй болсон иргэдийг дахин чадваржуулах чиглэлд зарцуулах. Ингэхдээ дахин чадваржуулах чиглэлийг Засгийн газрын түвшинд тодорхойлж, ирээдүйд өсөлттэй, буурч буй биш салбарыг сонгох.

Онцгой нөхцөл байдалтай уялдуулж, төсөв захиран зарцуулагч бүрт зардлын таналтыг хувийг тодорхойлж өгөх. Улмаар эндээс хэмнэсэн эх үүсвэрийг зорилтот бүлэг, иргэд болон ААН-рүү чиглэсэн үйл ажиллагааг дэмжихэд зориулах.

Эдийн засгийн өсөлтийн хувилбарууд: V бол биш Ковид-н эдийн засагт үзүүлэх нөлөө, эргээд эдийн засгийн сэргэлтийн хувилбарыг А1 буюу вирус дахин дахин гарч, урт хугацааны өсөлт сул, сэргэлт маш удаан байх магадлалтай гэдэг хувилбар давамгайлсан. 2020 оны 10 дугаар сард нийт 2,231 захирлаас авсан “дотоодын болон дэлхийн эдийн засгийн сэргэлтийн төлөв” гэсэн судалгаагаар нийт оролцогчдын хамгийн олон нь А1 хувилбарыг сонгосон. Мөн энэ хувилбарт хэрэгжүүлж буй бодлгын нөлөө, эрүүл мэндийн салбарт авч буй арга хэмжээ хагас үр дүн өгсөн байдалтай байх хувилбар юм.

B1 хувилбар: 2020 оны есдүгээр сард хамгийн их сонгосон хувилбар байсан. Энэ хувилбарт вирусыг хумьж, салбарт тулгарч буй хохирлыг давсан, урт хугацаандаа сул өсөлтөөр өснө гэсэн таамаглал дээр суурилсан байна.

Дэлхийн эдийн засаг: Захирлууд дэлхийн эдийн засгийн цаашдын төлөвт мөн А1 хувилбарыг сонгосон байна. Дөрөвдүгээр сараас хойш тасралтгүй сонгож байгаа хувилбар юм. Харин хоёр дахь их сонгосон хувилбар бол B2 хувилбар юм. В2 хувилбар бол вирусын тархалтыг хумьж, өсөлт богино хугацаанд нэмэгдэж сэргэх хувилбар.

Дүгнэлт: Коронавирустай холбоотойгоор зэх зээл дээрх тодорхойгүй байдал нэмэгдсэнтэй холбогдуулан арилжааны банкууд “Хувийн байгууллага”-д зээл өгөхөө бууруулж байна. Нөгөөтэйгүүр хувийн байгууллагын авсан зээл муудаж, хугацаа хэтэрсэн эсвэл чанаргүй ангилалд орох магадлал нэмэгдсэн.

2019 оны 12-р сарын эцсээр нийт хувийн байгууллагын зээл 8.5 их наяд төгрөг байсан гэвэл 10 сарын хугацаанд 9.3%-р буурсан дүр зураг гарч байна. Мөн хугацаанд иргэдийн нийт зээлийн хэмжээ 9.5% буурчээ. Нийт зээл 17 тэрбум төгрөг, үүний 50 хувь иргэдийнх.

Иргэдийн зээлийн төрлийн өсөлт бууралт: Иргэд ажлын байраа алдахгүй бол ямар нэг байдлаар зээлээ төлнө. Тиймээс ажилтай орлоготой иргэдийн ажлын байрыг хамгаалах нь НЭН тэргүүний зорилт юм. Хамгийн өндөр эрсдэлтэй нь цалингийн зээлтэй 381 мянган иргэн, ипотекийн зээлтэй 99 мянган иргэн, бусад төрлийн зээлтэй 1 сая 294 мянган иргэн байна.

Хүндрэл үүссэн нөхцөлд эдгээр зээлийг хэсэгчлэн хойшлуулах боломжийг эрэлхийлэх, ялангуяа цалингийн зээлтэй иргэдийг онцлох. Нийт банкны систем дахь ААН-н зээл 46%, иргэдийн зээл 52%-г эзэлж байна. Зээлийн нийт хэмжээ 17.2 их наяд буюу 2019 оны ДНБ-тэй харьцуулахад 47%-тай тэнцэж байна. Хөрөнгө оруулалт гэхээс илүү зээл рүү анхаарах ёстой.

Зээлийн дарамт бүхий компаниуд хамгийн түрүүнд дампуурах эрсдэлтэй. Түүнчлэн арилжааны банкууд ААН-н зээл гаргалтыг зогсоож, иргэд рүү чиглэсэн үед хувийн хэвшилийн санхүүжилт улам хүндэрч байна.

ЖДҮ-г дэмжих сангийн үйл ажиллагааг сайжруулж, арилжааны банкны оролцоотой сонголтыг хийдэг болсноор авилгалыг бууруулах замаар ЖДҮ-г илүүтэй дэмжих • Төрөөс тендер авдаггүй 100+ ажилчидтай компаниудын зээл авахад барьцаанд нэмж баталгаа гаргах замаар илүү зээл авах боломжийг бүрдүүлж, ажлын байрыг хамгаалах хэрэгтэй.

 

ЭХ СУРВАЛЖ: GOGO.MN


November 25, 2020
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.