2020.11.25 ӨДРИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ


📌11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 31 хувьцаат компанийн 29,878,142.76 төгрөгийн үнийн дүн бүхий 164,927 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
💹Үүнээс “Оллоо” ХК (OLL +8.75%) болон “Мерекс” ХК (MRX +7.69%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Нэхээсгүй эдлэл” ХК (NXE -7.89%) болон “Улсын их дэлгүүр” ХК (UID -6.80%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн “Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 5,851 ширхэг нэгж эрхийг нийт 625,922 төгрөгөөр арилжаалсан байна.
ТOP-20 индекс 0.28 хувиар буурч, 17584.07 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,591,744,349,641.54 төгрөг боллоо.


November 25, 2020
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.