МОНГОЛ УЛСЫН НИЙТ ЭКСПОРТ 20 ХУВИАР БУУРЧЭЭ


Монгол улсын нийт экспорт арваннэгдүгээр сарын 29-ний байдлаар 5372,1 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 1323,3 сая ам.доллар буюу 19,8 хувиар буурсан гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Арваннэгдүгээр сарын 23-29-ний нэг долоо хоногт экспортоос 81,6 сая ам.долларын ашиг олсон нь өмнөх долоо хоногоос 202,5 сая ам.доллар буюу 71,3 хувиар буурсан байна.

Экспортыг задалбал:

  • Нүүрс – 26,842.2 мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 7,889.6 мян.тонн буюу 22.7% буурсан.
  • Төмрийн хүдэр – 7,585.6  мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 33.6 мян.тонн буюу 0.4%  өссөн.
  • Зэсийн баяжмал – 1,252.4  мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 35.7 мян.тонн буюу 2.8%  буурсан.

Нийт экспортын

  • 37 хувийг чулуун нүүрс
  • 28,3 хувийг зэсийн баяжмал
  • 10,9 хувийг төмрийн хүдэр
  • 23,89 хувийг бусад экспортууд эзэлж байна.

Арваннэгдүгээр сарын 23-29-ний байдлаар бүх боомтын автомашины хөдөлгөөн өмнөх долоо хоногоос 3,147 автомашинаар буюу 47.8%-иар буурсан байна. Үүнээс нүүрс Гашуунсухайтаар 1635 машин буюу 54.6%, Шивээхүрэн 1,416 машин буюу 48.4%, Замын-Үүд 49 машин буюу 69.0%, Ханги 16 машин буюу 8% буурсан бол зэсийн баяжмал 17 машин буюу 4.6%, төмрийн хүдэр Ярант 0 машин буюу 100% Ханги 20  машин буюу 71.4% тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

 


December 1, 2020
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.