2020.12.03 ӨДРИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ


📌12-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 34 хувьцаат компанийн 22,338,894.03 төгрөгийн үнийн дүн бүхий 249,598 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
💹Үүнээс “Бөөний худалдаа” ХК (BHL +14.44%) болон “Шарын гол” ХК (SHG +14.37%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Шивээ овоо” ХК (SHV -10.00%) болон “Хөвсгөл алтан дуулга” ХК (ADU -6.24%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн “Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 2,720 ширхэг нэгж эрхийг нийт 286,959 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.02 хувиар өсөж, 17658.44 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,599,338,287,785.34 төгрөг боллоо


December 3, 2020
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.