ИРЭХ ОНД ТӨСВИЙН АЛДАГДАЛ 2,2 ИХ НАЯД ₮ БАЙХААР БАТЛАГДСАН


Ирэх онд төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьтай тэнцэхээр батлагдсан юм.

Ирэх оны төсвийг цар тахал дотоодод тархахаас өмнө боловсруулсан бөгөөд мөн “коронавирус”-ийн халдвар тархаад удаагүй байхад хуулийн хугацаанд нь амжиж батлуулсан юм. Хэдий тийм боловч эрх баригчид ирэх оны төсвийг тодотгож магадгүй байгаа ч одоогоор тодотголыг боловсруулж, УИХ-д өргөн бариагүй байна.

2021 оны Төсвийн тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хэлэлцэж дэмжсэнгүй. Хоригийн хүрээнд өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулах санал гаргасан юм.

Энэ нь эрэлтийг дэмжих замаар аж ахуйн нэгжүүдэд, дотоодын үйлдвэрлэгчдэд 900 гаруй тэрбум төгрөгийн дэмжлэг болно гэж үзжээ. Мөн төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан Эрсдэлийн сан байгуулах шаардлагатай гэсэн санал тусгаад байсан юм.

Эх сурвалж: Bloomberg tv Mongolia


December 4, 2020
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.