ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН 2021 ОНД V/18 СИНГАПУРТ БОЛНО


Швейцарын Давос хотноо жил бүр болдог Дэлхийн эдийн засгийн чуулган 2021 онд Сингапурт зохион байгуулагдахаар боллоо.

Азийн орнууд “коронавирус”-ийн эсрэг амжилттай арга хэмжээ авч, эдийн засаг нь сэргэж буй тул ийнхүү байршлаа өөрчлөхөөр болж байна. Тухайлбал: цар тахлын үед БНХАУ-ын экспорт эрчимтэй нэмэгдэж, БНСУ болон Тайванийн эдийн засаг эрс сайжраад байгаа юм. Харин Европын орнууд болон АНУ цар тахлын хүндрэлээс хараахан гарч амжаагүй байгаа нь ирэх жилийн чуулганы нэг онцлог болж буй юм.

 

50 гаруй жилийн түүхтэй Давосын эдийн засгийн чуулган ирэх оны тавдугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ.


December 9, 2020
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.