УУЛ УУРХАЙН БУС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТ ӨСЧЭЭ


Уул уурхайн бус экспортын нийт дүн 2010 оноос хойш өссөөр 796 сая ам.доллар болсон. Гэвч нийт экспорт 7 тэрбум ам.доллар гэхээр экспортод ердөө 10 хувийг эзэлж байна. Цаашдаа манай нийт экспорт өсөх хандлагатай. Нийт экспортод уул уурхайн салбарын эзлэх хувь 2012 онд 91.9 хувь буюу дээд түвшиндээ хүрч 2018 онд 88 хувь болж буурсан байна. Байгалийн чулуу, үнэт металл, үнэт эдлэлийг хассан уул уурхайн хувийн жин өндөр буюу 86 хувь байна.

Уул уурхайн бус салбараа задалбал хөнгөн үйлдвэр (ноос, ноолуур, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн) дийлэнх хувийг эзэлдэг. Сүүлийн жилүүдэд буюу 2016 оноос эхлэн малын гаралтай түүхий эдийн гадаад худалдаа өссөөр байна.

Уул уурхайн бус экспортын 92 хувийг долоон төрлийн бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Уул уурхайн бус экспортын 7-10 хувийг ялгавартай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнбүрдүүлж байна. (2007 оны байдлаар хөгжингүй орнуудад энэ үзүүлэлт 63.2%, Латин Америкт 21 хувь байсан) Гэвч гадаад зах зээлд Монгол гэж ялгагдахаар бүтээгдэхүүн их бага. Бид АПУ-гийн ундаа, Сүү ХК-ийн тараг гэж ярьдаг. Харин гадаад зах зээлд монголын гэх тодотголтой, танигдсан бараа их бага.

Олон үйлдвэрт ашигладаг бүтээгдэхүүнийг суурь бүтээгдэхүүн гэж нэрлэдэг. Манай экспортын бүтээгдэхүүнүүд дунд суурь бүтээгдэхүүн мөн л бага. Тэгэхээр хэрэглэгч, худалдан авагч багатай байдаг.

Эдийн засгийн төрөлжилтөд саад болж буй хүчин зүйлс:

Дэлхийн банкны Doing business судалгаагаар манай улс их хойно ордог. Авлига, дэд бүтцийн хөгжил, бизнесийн орчин сул хэвээр байна. Мөн нийлүүлэлтийн гинжин сүлжээ сул хөгжилтэй. Цаг уурын нөлөөнд их автамхай.

Уул уурхайн бус экспортыг дэмжих зорилгоор ЖДҮХС-г бий болгосон. 1999 оноос хойш энэ бодлого үргэлжилж байгаа ч өнөөг хүртэл дорвитой ахиц гарсангүй. Хэт ерөнхий зорилготой байсан нь алдаа болсон. Алдаагаа дахин дахин давтдаг. Төрийн хэт олон байгууллага энэ чиглэлд ажилладаг. Нэгдсэн, зангидсан бодлогогүй. Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр баталсан ч хэт өндөр, биелэх боломжгүй зорилго, зорилт дэвшүүлсэн.

ЖДҮ-ийг дэмжих бодлогын хүрээнд хийсэн ажлууд

1999-2004 ЖДҮ-ийг дэмжих анхны хөтөлбөр: ЖДҮ-ийг хөгжүүлэх сан, ЖДҮ-ийн үндэсний зөвлөлийг байгуулсан. Өргөн хүрээтэй, хэт ерөнхий, олон байгууллага хамрагдсан.

2005-2010 ЖДҮ-ийг дэмжих хоёр дахь хөтөлбөр: Өмнөх хөтөлбөрийн үргэлжлэл – Хууль эрх зүй, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн.

Хөтөлбөрийн хэрэгжилт – Үйлдвэр, худалдааны яам
Хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлэх – Үндэсний зөвлөл + нутгийн зөвлөлүүд

2007 онд Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль батлагдсан

2014 ЖДҮ-ийг дэмжих гурав дахь хөтөлбөр: Илүү тодорхой, бодит зорилготой.
Зорилго: Хууль эрх зүйн орчныг сайжруулах, кластер хөгжүүлэх, судалгаа, инновацыг дэмжих, ЖДҮ-ийн чадавхыг бэхжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, зах зээлийн тэлэлтийг дэмжих.

Өмнөх болон одоо хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийн үнэлгээ хийгдээгүй.

Олон улсын 12 олон улсын хөтөлбөр/төсөл хэрэгжиж байна. Чадавхыг бэхжүүлэх сургалт, зээлийн баталгаа, санхүүжилт олгох арга хэмжээнүүд голчлон байдаг.

Уул уурхайн бус экспортыг өсгөх зорилгоор хийсэн бусад ажлууд:

  • 1997 онд Монгол Улс Дэлхийн Худалдааны Байгууллагын (ДХБ) гишүүнээр элссэнээр Чөлөөт худалдааны (либерал) бодлого баримтлах болов.
  • 1998 онд Экспортыг дэмжих бодлогын анхны оролдлого гарсан нь (Засгийн газрын тогтоол) уул уурхайн салбарын экспортыг дэмжих зорилготой байв.
  • 2013 оноос өмнө салбар хоорондын уялдаагүй бодлогыг хэрэгжүүлж байсан – нэгдсэн бодлого шаардлагатай.
  • 2013 он – Экспортыг дэмжих хөтөлбөрт уул уурхайн бус экспортыг нийт экспортын 21 хувьд хүргэх, гурав дахин нэмэх зорилт дэвшүүлэв.
  • 2016 он – Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр баталж, инновац, мэдлэгт суурилсан экспортыг нийт экспортын 30 хувьд хүргэх зорилт дэвшүүлэв.
  • 2018 он – Монгол экспортын хөтөлбөр Гадаад худалдааны талаар төрөөс баримтлах бодлого батлав.

ЗАСГИЙН ГАЗРЫН ЯМАР АГЕНТЛАГУУД ЭНЭ САЛБАРТ АЖИЛЛАВ?

2013 оноос өмнө: ХХААХҮЯ, Үйлдвэр, худалдааны яам, Хөдөлмөрийн яам, Гадаад харилцааны яам, Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны газар, элчин сайдын яамд, гадаад худалдаа, Экспортыг дэмжих арга хэмжээ (жишээлбэл, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан)

Төрийн бус байгууллагууд, ҮХАҮТ, салбарын холбоод (ноос ноолуур, арьс шир үйлдвэрлэгчид, хүнс, хөдөө аж ахуйн хоршоод)

Экспортыг дэмжих үйл ажиллагаа хязгаарлагдмал.

Олон улсын байгууллагууд:

• АХБ, ДБ, ГОУХАН (GIZ), USAID, ШХА, Жайка

• Шууд бус дэмжлэг, экспортлогчдод эсвэл тодорхой салбаруудад чиглэсэн тусгай дэмжлэг

ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ЗАГВАР БА ХЭРЭГСЛҮҮД

Дөрвөн гол загвар бий: Шатлал бүхий төрийн; төвлөрсөн бус төрийн; олон ургалч үзэл; болон хувийн. Аль загвар хэрэглэх нь тухайн орны онцлогоос хамаарна.

Монгол – Төвлөрсөн бус төрийн загварыг мөрддөг. Ингэснээр олон төрийн болон төрийн бус байгууллагууд ажиллана. Эдний дунд нэг давамгайлсан байгууллага байхгүй.

Гэвч хамтын ажиллагаа илүү чухал. Зохицуулалт их шаарддаг. Одоогоор эдгээр хүчин зүйлүүд сул байна. Байгууллагуудын хоорондын чиг үүргийн давхцал болон өрсөлдөөн байхгүй.

ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ БОДЛОГЫН НӨЛӨӨ ЯМАР БАЙВ, ҮР ДҮНД ХҮРСЭН ҮҮ?  

2011-2015 оны хооронд Засгийн газар экспортын ихэнх салбарыг дэмжсэн. Голчлон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. (татварын хөнгөлөлт, хөнгөлөлттэй зээл) Сонгогдсон салбаруудад аж үйлдвэржилтийг дэмжих арга хэмжээ авчээ. (импортыг орлох)

Тодорхой салбарт өндөр өсөлт гарсан тул үүнд  нөлөөлсөн хүчин зүйлийг цаашид тодруулах шаардлагатай. Жишээлбэл, арьс ширний үйлдвэрлэлд зудын нөлөө бий эсэхийг тодруулах шаардлагатай.

Шууд дэмжлэг аваагүй зарим салбарт ч экспорт өссөн. Тэгэхээр экспортыг дэмжих бодлогын үр нөлөө тодорхойгүй. Экспортыг дэмжих тусгай бодлого шаардлагатай. Экспортын салбарууд болон зарим бизнест санхүүгийн бодлогын хэрэгслүүдийг ашиглах эрсдэлтэй. Учир нь:

  • Улс төрийн нөлөөлөлд автах боломж өндөр.
  • Зээл олгох шалгуур үзүүлэлт бага.
  • Бодлогын үр нөлөө буурсан.
  • Санхүүгийн хямд эх үүсвэр олоход хэцүү.
  • Төсвийн орлогод сөргөөр нөлөөлж болзошгүй.
  • ЖДҮ-ийн явцуу тодорхойлолт санхүүжилт олгох боломжийг бууруулж, 2017 оноос өмнө арилжааны банкнууд эцсийн шийдвэр гаргадаг байсан, одоо сайд шийдвэр гаргадаг.
  • Санхүүгийн хэрэгслийн сул талууд –Авлигын асуудал

КОМПАНИУДАД ЯМАР БЭРХШЭЭЛ ТУЛГАРЧ БАЙНА ВЭ?

Жижиг хэмжээний компаниудад шинэ зах зээлд нэвтрэх нэгдсэн бодлого байдаггүй. Гаднын орнуудын өндөр стандарт, эрүүл ахуйн шаардлагуудыг давах хэцүү. Эрсдэлийг нь хамтран хуваалцах түнш байхгүй. Хөдөлмөрийн зах зээлийн буюу сайн ажилтны олдоц нөлөөлдөг. Төрөөс дэмжих гэж оролдож байгаа ч үр дүн хангалтгүй. Татварыг илүү хялбарчлах шаардлагатай.

ЖДҮ-ийг дэмжих бодлого 2005 оноос хойш олон яамдын удирдлагын дор хэрэгжсэн.

2005 – Аж үйлдвэр, худалдааны яам
2007 – Засгийн газрын агентлаг
2012 – Хөдөлмөрийн яам
2014 он – Аж үйлдвэрийн яам
2016 оноос хойш – ХХААХҮЯ

ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ БОДЛОГЫН СОРИЛТУУД

Монголын экспортын салбар төрөлжөөгүй.
Уул уурхайн бус салбарын цөөн хэдэн гол бүтээгдэхүүнийг экспортолдог.
Экспорт нэг улсаас хэт хамааралтай.
Зөвхөн 2 бүтээгдэхүүн л экспортын харьцангуй давуу талтай.
Экспортыг дэмжих бодлогууд хоорондоо уялдаагүй.
Хэт олон хэрэгжүүлэгч яамтай- салбарын яамд, ТББ ба ОУБ-ууд нэг салбар эсвэл тодорхой нэг асуудалд анхаарлаа хандуулдаг – хоорондын уялдаа бага.
Экспортыг дэмжих санхүүгийн арга хэмжээнээс хэт хараат.
Салбарын экспортыг дэмжих бодлогын үр нөлөөг шууд тодорхойлж чаддаггүй.
Салбарын экспортыг дэмжих бодлогын гүйцэтгэлийн үр дүнгийн талаарх мэдээлэл, дата хомс.
Экспортыг дэмжих санхүүгийн бус арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ч экспортлогчдод чиглэсэн үйлчилгээ дутагдалтай хэвээр.

Институцийн орчныг сайжруулах анхаарч эхэлсэн. Тухайлбал

• Бизнес эрхлэхүй үзүүлэлтүүд

• Татварын бодлого – жижиг бизнес эрхлэгчдийн татварын тайлагналыг хялбарчилж, хөнгөлөлт үзүүлсэн

• Дэд бүтэц сайжирсан

• Уул уурхайн бус аж үйлдвэрийн салбарт засаглалын механизмыг нэвтрүүлэхэд анхаарч байна.

• Хөдөө аж ахуйн салбарт тогтвортой нэмүү өртгийн сүлжээг байгуулах

• Маркетингийн стратегиуд – ялангуяа түргэн мууддаг барааны хувьд

• Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гарал үүслийн хяналт, баримтжуулалт сайжирсан

• Засгийн газар мэдээллийн тэгш бус байдлыг арилгах чиглэлд ажиллаж байна.

• Экспортын бүтээгдэхүүний чанарын баталгааны систем – мал эмнэлгийн үйлчилгээ, вакцинжуулалт, стандартчилал, лабораторийн шинжилгээ, НАССР (хүнсний аюулгүй байдал)

• Хувийн хэвшлийнхэнтэй уялдаатай ажиллаж байна – салбараас гарсан санаачилга

КОВИД-19-ИЙН НӨЛӨӨ

• Эдийн засгийн агшилт – ДНБ 2020 онд 2.6%-иар буурч, 2021 онд 5 хувиар өсөх төлөвтэй байна (Азийн эдийн засгийн төлөв-2020)

• Эдийн засгийн төрөлжилтийн стратеги дэх нөлөө

• Эрчимжсэн цахим шилжилт (биет-цахим интегралчлал, цахим худалдаа, онлайн сурталчилгааны боломжууд)

• Өгөөж: үр ашиг, бүтээмж, аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ, хэрэглэгчийн мэдээлэл

ашигласнаар шийдвэр гаргалт, уян хатан байдал нэмэгдэнэ

• Цахим платформыг үүсгэх боломж

• КОВИД-19-ийн дараах өсөлтийг дэмжих цахим дэд бүтцийн хөгжил

• Худалдааны хязгаарлалт үүссэнээс дотоодын импортыг орлох үйлдвэрлэл хөгжих (хүнсний болон энгийн бараа)

• Эдийн засгийн төрөлжилтийн стратеги дэх сөрөг нөлөө

• Худалдааны хязгаарлалт болон эрэлтийн бууралттай холбоотойгоор олон улсын худалдаанд сөргөөр нөлөөлнө

• Аялал жуулчлалын салбар гэх мэт тодорхой салбаруудыг төрөлжүүлэх боломж хязгаарлагдмал.

• Борлуулалт, хөрөнгө оруулалтын боломж буурснаар нийт эдийн засгийн байдал муудна.

УУЛ УУРХАЙН БУС ЭКСПОРТЫГ ДЭМИХ ЗОРИЛГООР ГАРГАСАН ХАМГИЙН СҮҮЛИЙН ШИЙДВЭР

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо есдүгээр сарын 14-ний өдрийн 5 дугаар тогтоол, 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6 дугаар тогтоолоор уул уурхайн бус экспортын болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжихэд зориулсан урт хугацаат санхүүжилт олгох шийдвэр гаргасан юм.

Хоёр жилийн хугацаатай репо арилжааны хүрээнд нийт 230 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно.

Монголбанк өнгөрсөн сарын 30-ны өдөр эхний урт хугацаатай репо арилжааг зарлаж, банкуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 175 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хаан, Хас, Капитрон, Төрийн, Тээвэр хөгжил, Богд банкуудад олголоо.

Банкууд тус санхүүжилтийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 11 сарын 25-ны өдрийн А-426 дугаар тушаалаар баталсан зээлийн шалгуурыг хангаж буй уул уурхайн бус экспортын салбар болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт төгрөгөөр олгосон хэвийн зээлийг дахин санхүүжүүлэх, шинээр зээл олгоход зориулна.

Ингэснээр шалгуур хангаж буй уул уурхайн бус экспортын салбар болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд дээр дурдсан харилцагч банкандаа хүсэлт гаргах, зээлийн хүүг 10.5 хувиас хэтрэхгүй байхаар бууруулах, үндсэн төлбөрөөс 6 сараас багагүй хугацаанд чөлөөлөгдөх боломжтой.

 

Эх сурвалж: Gogo news


December 11, 2020
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.