“ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ” ХК “УЛААН” ХАЙГУУЛЫН ТӨСЛИЙГ ХУДАЛДАН АВЧЭЭ


“Erdene Resource Development” компани “Баянхөндий” алтны төслийн талбайтай зэргэлдээ орших “Улаан” хайгуулын төслийг худалдан авч буйгаа зарлалаа. Тус төслийг эзэмшиж байсан “Leader Exploration” гэх Монголын компанийн 49 хувийг авснаар энэхүү хэлцэл амжилттай болсон байна.

“Хөндий” төслийн талбайд харьяалагддаг “Улаан” хайгуулын орд нь алт, зэсийн томоохон порфирийн бүтэцтэй байх магадлалтай юм.

Энэхүү мэдээллийн дараа Торонтогийн Хөрөнгийн биржид “Erdene Resource Development”-ийн хувьцааны ханш пүрэв гарагийн арилжаа хаагдах үед 1.33 хувиар өсөж, 0.38 канад доллар болжээ. Мөн зах зээлийн үнэлгээ нь 101.79 сая канад доллар байна.

Мөн энэ долоо хоногт тус компанийн Торонтогийн Хөрөнгийн бирж дэх 263.8 сая ширхэг хувьцааг Монголын Хөрөнгийн биржийн бүртгэлд оруулах шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хороо эцэслэн гаргасан юм.

ЭХ СУРВАЛЖ: GOGO NEWS


December 14, 2020
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.