2020 ОНД МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 6 ХУВИАР АГШИХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА


Олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг Монгол Улсын энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө шинэчилж, таван хувиар агшина гэж тооцоолж байсныгаа зургаан хувь болгож өсгөсөн.

Монголоос экспортолж буй бараа, бүтээгдэхүүний эрэлт БНХАУ-д IV улиралд дорвитой нэмэгдэх төлөвгүй байгаа нь үүнд голлон нөлөөлж буй талаар тайландаа онцолжээ. Харин ирэх оны тухайд нөхцөл байдал өмнө тооцоолж байснаас нь сайжирсан байгааг харж болохоор байна.

Эдийн засгийн өсөлтийг хойш татаж буй суурь хүчин зүйлс ирэх онд харьцангуй бага байгаа тул өмнөх 6.5 хувийн өсөлтийн төлөвөө сайжруулж, 7.7 хувь болгожээ. Хэдий тийм боловч дэлхийн эдийн засаг эмзэг байгаа тул гадаад хөрөнгө оруулалт 2020 оны хоёрдугаар хагаст тааруу байх төлөвтэй байгааг сануулсан байна. Нөгөө талаас импорт эрс буурсан тул гадаад худалдааны алдагдал буурч, эдийн засагт тодорхой хэмжээгээр дэмжлэг болно гэж тооцоолжээ.


December 15, 2020
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.