2020.12.17 ӨДРИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ


📌12-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 32 хувьцаат компанийн 182,013,611.06 төгрөгийн үнийн дүн бүхий 457,395 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
💹Үүнээс “Могойн гол” ХК (BDL +12.06%) болон “Ард санхүүгийн нэгдэл” ХК (AARD +5.77%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Шарын гол” ХК (SHG -14.65%) болон “Оллоо” ХК (OLL -7.72%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн “Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 4,555 ширхэг нэгж эрхийг нийт 477,913 төгрөгөөр арилжаалсан байна.
Энэ өдөр багцын арилжаанд нийт 113096 ширхэг үнэт цаас 99,999,483 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 1.06 хувиар өсөж, 17939.18 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,627,657,855,205.54 төгрөг боллоо.

 


December 17, 2020
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.